Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТАНДАЛТ ХИЙХ ТҮР ПОСТУУДЫГ НЭМЖ АЖИЛЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2018-03-12

Дархан сумын Онцгой комисс /2018.03.11/ 12.00 цагт хуралдаж малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх үүднээс: 
-Дархан сумын 5-р баг Цэвэрлэх байгууламжруу явах замд
-Дархан сумын 6-р баг Зулзагаас Баяндавааруу орж ирэх зам
-Дархан сумын 15-р баг Шийрийн баригадаас Мангиртруу орох зам
-Төмөрлөгийн уулзвар гэсэн байршлуудад тандалт хийх түр ажиллагаатай постуудыг нэмж ажиллуулах шийдвэр гаргалаа. Түр постуудад дүйцүүлэх албаны цэргүүдийг татан оролцуулах бөгөөд ХХҮГ, БОГ хамтран ажиллах юм. Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 24 цагийн байнгын ажиллагаатай 5 пост ажиллаж байгаа бөгөөд зөвхөн Түшиг-Уулын 141-р постоор л гарал үүслийн гэрчилгээтэй өвс оруулахыг зөвшөөрнө. Бусад бүх постуудаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хатуу хориглоод байна.

Аймаг, сумын Онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчиж байгаа иргэдэд хариуцлага тооцох асуудлыг тодорхой болгон мэргэжлийн байгууллагатай холбогдон ажиллахыг Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ОБГ-ын Гал унтраах 54 дүгээр ангийн захирагч И.Төмөрбаатар нарт хариуцууллаа. Мөн Орхон сумын төвөөс 300 орчим боодол өвс авчиран малчдад нийлүүлэх , отор нүүдлийн болон хотын төв доторх малын тоо судалгаанд тодотгол хийж шинэчлэн танилцуулах ажлыг ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ө.Мэнджаргал нарт хариуцуулан эргэн танилцуулах үүрэг өглөө. Түүнчлэн Зүүнхараа, Эрдэнэтийн /Голомтын бүс/ чиглэлээс сүү цагаан идээ орж ирж болзошгүй тул Төмөр замын өртөөнд давхар хяналт тавих ажлыг ОБГ-ын Гал унтраах 54 дүгээр ангийн захирагч И.Төмөрбаатарт хариуцуулан Дархан өртөөний удирдлагатай уулзан авч буй арга хэмжээний талаар дараагийн хурал дээр мэдээлэл өгөхийг даалгалаа.

Мэдээллийн эх сурвалж: Дархан сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%