Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2018-03-12

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төв стандартын шаардлага хангасан шинэ автомашинтай боллоо. Тус сумын Эрүүл мэндийн төвийн автомашин олон жил ашигласны улмаас эвдрэл гэмтэл байнга гарч, иргэдэд түргэн шуурхай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байсан гэнэ.
Шинэ автомашинтай болох хүсэлтийг орон нутгийн удирдлагууд болон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар Эрүүл мэндийн яаманд тавьсны дагуу туулах чадвар сайтай, тусгай тоноглол бүхий автомашиныг тус эмнэлэгт салбарын яамнаас олгожээ.
Тус сумын нутаг дэвсгэр нийтдээ бартаа  саад ихтэй учраас  жирэмсэн эхэд яаралтай тусламж үзүүлэх, вакцин хийх, хүндэрсэн яаралтай дуудлага гарсан үед эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд хүндрэл гардаг байсан цаг ард үлдэж эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай авах боломж бүрдлээ. Автомашиныг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулж ажлын амжилт хүсч   байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%