Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​Дархан-Уул аймагт хайгуулын лицензийг олгох эсэх талаар сумдын удирдлагууд урьдчилсан саналаа хэлэлцэв

2018-03-12

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 346-р тогтоолын дагуу Дархан-Уул аймагт орших 47 байршилд холбогдох яамнаас хүргүүлсэн хайгуулын лицензийг олгох талаар өнөөдөр /2018.03.09/ аймгийн Засаг дарга С.Насанбат болон сумдын удирдлагууд уулзалт хийлээ. Уулзалтаар сумдын газар нутагт орших 47 байршил бүхий 22,8мянган га газарт лиценз олгох эсэхэд холбогдох газарт хариу хүргүүлэх талаар урьдчилсан саналаа сумдын удирдлагууд хэлэлцсэн юм. Хайгуулын лиценз олгох талбайн байршлыг тогтоох ажил нь аймаг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдэгдэх юм. Холбогдох яамнаас ирүүлсэн Эдгээр байршлуудад иргэдийн суурьшлын бүс нутаг, хадлан тариалангийн талбай, бэлчээр зуслангийн газар гэх мэт газрууд байсан учраас сумдын удирдлагууд хайгуулын лицензийг олгох боломжгүй, татгалзах хариултыг өгч байсан юм. Дархан-уул аймгийг энэ жил Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох зорилт тавин ажиллаж байгаа учраас эдгээр газруудыг маш сайн судлан, лиценз олгох зөвшөөрлийг холбогдох яаманд хүргүүлэхдээ аль болох зөв томьёолж, үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэхийг зорьж байгаагаа аймгийн удирдлагууд хэлж байсан юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд 47 байршил бүхий 22,8 мянган га газарт хайгуулын лицензийг олгох эсэх талаар саналаа аймаг сумын удирдлагууд өгч нэг газарт зөвшөөрөл өгөхөөр болсон юм. Энэхүү хурлаас гарсан шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцсийн байдлаар хэлэлцэж 17-ны өдөр холбогдох яаманд хүргүүлэх юм.     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%