Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГ ХҮНД НООГДОХ ДНБҮТЭЭГДЭХҮҮН 3 САЯ 700 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ.

2018-03-09

    Аймгийн Засаг дарга Л.Ганболд 2018 оны нэрлэсэн жилийн ажлын биелэлт, ЗГ-ын үйл ажиллагааны биелэлт, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн тухай мэдээллийг  хэвлэлийнхэнд өглөө.

    Манай аймаг өнгөрсөн жилийг "Хариуцлага хамтын ажиллагааны жил" болгон  ажилласан бөгөөд энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гаргаж 18 зүйл, заалт бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллажээ. 2017 оны хувьд манай аймгийн ДНБүтээгдэхүүн 488,5 тэрбум төгрөгт хүрч нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 3700000 төгрөгт хүрсэн нь урт хугацааны хөгжлийн  бодлогод тавьсан зорилтоо биелүүлж  ажиллах зорилтондоо хүрэх боломжуудыг гаргаж байна гэж  аймгийн Засаг дарга Л.Ганболд дүгнэлээ.

    Мөн энэ онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн  хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж 655 арга хэмжээнээс 55,5 хувийн биелэлттэй  байгаа нь бүрэн эрхийн хугацаанд гүйцэт хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг байна.

   Цаашид хөтөлбөрийн 665 арга хэмжээний үйл ажиллагаанаас гадна цаг үеийн шинжтэй, зайлшгүй шинээр авч хэрэгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр байгаа. 2017 онд төсөв санхүүгийн асуудал хүндхэн байсан ч хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр бодит ажлуудыг амжилттай хэрэгжүүлж чадсан. 2017 оны ажлын үзүүлэлтээр төрийн байгууллагууд улсдаа тэргүүлэх амжилтуудыг гаргасан. Нэрлэсэн жилийн хүрээнд 573 ажлыг хэрэгжүүллээ. Бүх байгууллага, сумд нэрлэсэн жилийн ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж, ажлаа дүгнэн, сайн ажилласан сумд байгууллагыг шагнаж урамшуулсан. 2018 оныг "Амьдрах орчноо сайжруулж, Ахмад настнаа дэмжих" жил болгон зарлаж, сум, байгууллага, аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоотой нэрлэсэн жилийн ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна. Энэ онд өмнө нь байгаагүй хамгийн олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхийг аймгийн Засаг дарга онцоллоо.

    2018 оныг МУ-ын Засгийн газраас хариуцлага, дэг журмыг чангатгах жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Удирдлага, төрийн байгууллагуудын түвшинд  хариуцлага, дэг журмыг чангатгах Ерөнхий сайдын 01-р  албан даалгаврын биелэлтийг хангаж ажиллах үүргийг хүлээн ажиллаж, сар бүрийн 20-нд даалгаврын биелэлтийг гаргаж Засгийн газарт хүргүүлж байгаа аж. Хариуцлага алдсан ажилтан, албан тушаалтанд тодорхой үүрэг хариуцлагыг авч ажиллаж байгаа болой.

     МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай бүлэг манай аймагт 2-р сарын эхээр ажилласан. Улсын Онцгой комиссоос аймгийн хэмжээнд  500 тонн тэжээл 6000 төгрөгөөр, 600 тонн өвсийг үнэгүйгээр  малчдад  хүргэх аймгийн Онцгой комиссын саналыг дэмжиж шийдвэрийг гарган олгосон. Аймгийн Онцгой комиссын гишүүд, байгууллагууд нэг нэг сумыг хариуцан ажиллаж хүндрэл бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах зорилго тавин ажиллаж байна. 2017,2018 оны өвөлжилтийн хувьд төв суурин газарт онцгой хүндрэл гараагүй, цаг үеийн шинжтэй ажлуудыг байгууллага, сумдад нь шийдвэрлэн ажиллажээ.

     Он гарснаар аймгийн Онцгой комисс 7 удаа хуралдаж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 8 удаа хуралдаж тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллажээ. Мөн аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд аймгийнхаа 17 суманд ажилласан байна. Ирэх долоо хоногт үлдсэн 5 суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал бодлыг нь сонсон, тэдний тулгамдсан асуудлуудыг  шийдвэрлэх чиглэлээр ажиллах  юм байна.

    Аймгийн Засаг дарга Л.Ганболд сэтгүүлчдийн асуултанд хариулт өгч, ахмад сэтгүүлч М.Нямаагийн саналыг сонсон, зарим зүйлсийг ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллахаа хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%