“Хөх сувд-2018” мөсний баярын арга хэмжээ товлосон цаг хугацаандаа
амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн Онцгой комиссын 7-р хуралдаанаар “Хөх сувд 2018” мөсний баярыг зохион байгуулсан дүнгийн тухай, Хөрш зэргэлдээ аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц, байдлын талаарх асуудлыг хэлэлцлээ.
Энэ арга хэмжээнд эхний өдрийн байдлаар 15 мянга орчим гадаад, дотоодын жуулчид 2200 орчим тээврийн хэрэгсэл оролцсон судалгаа гарчээ. Арга хэмжээг аймгийн Засаг даргын захирамжаар бэлтгэл зохион байгуулалтыг хангах, осол, авааргүй байдлыг хангах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллажээ. Мөн улаан тайгын УТХГЗахиргаа, аймгийн БОАЖГазар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар, Эгийн голын сав газрууд нэгдэж тусгай мөсөн хотхоныг байгуулж, үйл ажиллагаагаа сурталчилсан байна. 30 орчим гэр барьж иргэдэд хуушуураар үйлчилсэн ба мөсний баярын бэлтгэл ажил хийгээд зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн гомдол, санал зохион байгуулагчдад ирээгүй байна.