Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"УВС ТЭМЭЭНИЙ БАЯР 2018"

2018-02-27

         Увс аймгийн ЗДТГ, Завхан сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ, "Сайхан Халиун" ХХК, аймгийн Биеийн тамир, спортын газар, "Ойрад" ХДТ-ын хамтран зохион байгуулсан "Увс Тэмээний баяр - 2018" арга хэмжээ 2018 оны 02-р сарын 26-ны өдөр Завхан сумын төв Шар булагт амжилттай зохион байгуулагдлаа.
       Наадмыг нээж Завхан сумын засаг дарга Б.Пүрэвгончиг, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Завхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга "Сайхан Халиун" ХХК-ийн захирал С.Хийморьсан нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн
Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён Масато Такаока нар хүрэлцэн ирж үзэж сонирхсон юм.
        Тэмээний баярын гол арга хэмжээ бол Тэмээний уралдаан юм. Энэ жилийн тэмээний уралдаанд 70 гаруй тэмээ уралдсанаа:
-Завхан сумын Шар булаг багийн тэмээчин А.Батмөнхийн хар тэмээ түрүүлж
-Завхан сумын Айраг багийн тэмээчин, МУ-ын аварга малчин Д.Дамдинсүрэнгийн хөх аман хүзүүдэж
-Завхан аймгийн Ургамал сумын М.Мөнхболдын шар тэмээ айргийн гуравт
-Завхан сумын Айраг багийн М.Нарантулгийн хар айргийн дөрөвт
-Завхан сумын Шар булаг багийн уяач Ж.Оргилын хүрэн айргийн тавд тус тус хурдаллаа.
        Тэмээг эдэлж хэрэглэх нарийн арга ухааныг Завхан сумын ард түмэн өнөөг хүртэл өвлөн тээсээр ирснийг илтгэх олон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа.
"Буйл зорох" "Бурантаг томох" Тэмээний сэдэвтэй гар зургийн уралдаан, Ганган тэмээтэй хос, Шилмэл ингэ, Шилмэл буур шалгаруулах, Тэмээн бухиа тус тус боллоо.
Тэмээний баярт хүрэлцэн ирсэн наадамчдын дунд Элсний сумо олс таталтын тэмцээнүүд тус тус зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%