Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шүлхий өвчин гарсан аймгууд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

2018-02-21

Малын гоц халдварт Шүлхий өвчний дэгдэлт манай аймагтай хөрш Орхон аймгийн Жаргалант суманд гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал 2018 оны 02 дугаар 15-ны өдөр тус сумын Улаантолгой багт нутаглаж буй иргэн А “Манай үхрийн амнаас шүлс гоожоод байна” гэсэн мэдээллийг сумын мал эмнэлэг үржлийн тасагт өгсөн аж. Уг мэдээллийн дагуу малын эмч нар очиж, эхний үзлэгээр малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг болохыг тогтоосон байна. Улмаар Жаргалант сумын нутаг Улаантолгой багт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг хяналтын 6 цэгээр дамжуулан хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тогтоожээ. Мөн сэжигтэй бүсэд байрлах 34 өрхийн 1431 үхэр, 19 хонь, 64 ямаа нийт 1514 малд үзлэг тандалтын ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн шүлхий өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тандалт судалгаа хийж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өөрийн хашаа, хороо, мал амьтанд зохион байгуулах зөвлөгөөг өгсөн аж. Одоогоор Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн вирус судлаач эмч нар, “Шүлхий” өвчний онош баталгаажуулах шинжилгээг орон нутгийн малын эмч нартай хамтран хийж, сургалт арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны дарга Х.Хавсамет бидэнд өглөө. Иймд иргэд та бүхэн шүлхий өвчин гарсан аймаг сумдууд руу зорчихгүй байх, цагаан идээ, өвс тэжээл тээвэрлэхгүй байх, хэрэв зорчих зайлшгүй шаардлага гарвал халдваргүйжүүлэлт хийгдэж буй постуудаар дайрч гарах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Манай аймгийн тухайд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш постууд ажиллаж байгаа ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%