Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Дархан шилдэг мэтгэлцэгч” тэмцээний аваргууд тодорлоо

2018-02-13

Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимаас санаачлан аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран “Дархан Шилдэг мэтгэлцэгч 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуусын дунд “Дархан шилдэг мэтгэлцэгч” тэмцээнийг энэ сарын 2-ноос эхлэн явуулж  /2018.02.11/ аваргуудаа тодрууллаа. Ерөнхий боловсролын 9-н сургуулийн 120 сурагч өрсөлдсөнөөс Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн баг тэргүүн байранд оржээ. Харин оюутнуудын дунд явагдсан парламентын мэтгэлцээний аваргаар Монгол улсын Их сургуулийн “BEST-I” баг тэргүүлсэн байна. Оюутнуудын мэтгэлцээнд нийтдээ 6-н их сургуулийн 60-н оюутан өрсөлджээ. Энэхүү мэтгэлцээний тэмцээнийг явуулснаар Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй, нээлттэй өөрийгөө илэрхийлэх, хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй хувь хүн болж төлөвших давуу талтай юм. Карл Попперын мэтгэлцээний дүрмээр явагдсан тус тэмцээний шагналыг аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар гардуулан өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%