Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Цагдаагийн газраас мэдээлж байна

2018-02-13

Өнгөрсөн 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 14, зөрчлийн шинжтэй 74, дуудлага мэдээлэл 346, нийт 434 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байгаа нь өмнөх долоо хоногоос 14 гомдол, мэдээллээр буюу 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зонхилон үйлдэгдэж байгаа хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, архидан согтуурах, зам тээврийн осол, зөрчлийг бууруулах таслан зогсоох, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 6 удаагийн арга хэмжээг зохион явуулжээ. Сар шинийн баярыг угтан Дархан, Орхон, Хонгор, Шарын гол суманд өдөр шөнийн цагаар урамшуулалт эргүүлд 420 иргэн, нийтийн эргүүлд 572 иргэнийг хамруулан томоохон худалдаа үйлчилгээний газрууд, зах, сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа газруудад нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр богино хэмжээний шторк бэлтгэн худалдаа үйлчилгээний газруудад чанга яригчаар мэдээлэл хийн сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Мөн сар шинийн баярыг угтаж Замын цагдаагийн тасгийн алба хаагчид болон тухайн өдрийн ёс журмын эргүүл, тасгийн дарга нар хот хоорондын зам Хонгор сум- Цайдмын хөндий, Орхон сум- Хар морьтын хөтөл зэрэг газруудад өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийн авто машинтайгаар замын хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангуулж 812 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 709 жолоочид 21.421.000 төгрөгийн торгууль оногдуулж , согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ. Эрүүлжүүлэх байранд 124 хүн эрүүлжүүлэгдсэнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ 6 хүнд үзүүлж, ар гэр асран хамгаалагчид нь 6 иргэнийг хүлээлгэн өгсөн байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%