Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ЦАГААН САР-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР НИЙТДЭЭ 160 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

2018-02-13

Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулах эрхэм зорилготой явагдсан энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийтдээ 30 гаруй аж ахуй нэгж байгууллага, 130 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд оролцсон юм. Энэ жилийн цагаан сар үзэсгэлэн худалдаа “Эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор зохион байгуулагдаж гол хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалт хийж Дарханыхаа үйлдвэрлэгчдийг дэмжсэнээрээ онцлогтой байлаа. Үзэсгэлэн худалдаанд оролцсон, өөрсдөө үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнийг ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй байдал, чанар, стандарт хангасан байдал зэргийг харгалзан шалгаруулалтыг явуулж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан алдаршууллаа. “Шилдэг стэнд”–тэй оролцогчоор “Мөнх дэгжих гал” ХХК, “шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Дархан ариун ундарга ХХК-ний Ундарга чацарганын шүүс, “шилдэг бүтээгдэхүүн”-ээр “НАРА” кимчиний цехийн нөөшилсөн ногоо шалгарчээ. Харин манлай бүтээгдэхүүнээр “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК-ийн Дэлгэрэх хүнсний гандангийн хэвийн боов, “Дархан Хүнс” ХХК –ийн Амтлаг ааруул, “Дархан Дээжис” ХХК –ийн Цагаан шанзтай еэвэн, “Дархан гоёл” ХХК-ийн ноосон гоёлын даашинз коллекци, 3 хослол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 445-р ангийн Ч.Бат-Эрдэнийн урласан үндэсний хөгжмийн зэмсэг болох З толгойтой морин хуур, “Дархан гэрэл” ХХК –ийн Тахиан махан хиам, Дархан сумын 5-р багийн иргэн Г.Долгорын урласан Үндэсний эдлэл хэрэглэл Хөөргөний даалин, Дархан сумын 15-р багийн иргэн Бүдийн Нандин-Эрдэнийн Хромон гутал, “Батбүрэн толгой” ХХК-ийн Аяа бууз, Хийморь язгуур ХХК-ийн Хийморь хүүхдийн дээлний коллекц шалгарчээ. “Цагаан сар 2018” үзэсгэлэн худалдааны Гран при “Шилдгийн шилдэг” бүтээгдэхүүнээр Дархан комфорт цогцолбор” ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчлан ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%