Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өмнөговь аймгийн оны Есөн алдартан тодорлоо

2018-02-08

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 2 дугаар хурал хуралдлаа

Тус хурлаар аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж ажиллах хугацаа дууссан гишүүнийг оронд аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан Пүрэвсүрэнгийн Цэндоог гишүүнээр томиллоо.

Иргэдийг төрийн дээд шагналд тодорхойлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жуухаар шагнаж, аймгийн 2017 оны есөн алдартанг шалгарууллаа. Үүнд:

Аймгийн оны шилдэг төрийн албан хаагчаар Баян-Овоо сумын Засаг дарга Очирбатын Мандахбаяр, шилдэг ажилчинаар Баяндалай сумын уугуул газар тариалан эрхлэгч Бадамын Түмэнжаргал, шилдэг бизнесменээр “Ариун туулай” ХХК-ийн менежер Галсангийн Хишигсүрэн, шилдэг малчнаар Манлай сумын Өгөөмөр багийн малчин Хүүхэний Улам-Өсөх, шилдэг эрүүл мэндийн ажилтнаар аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн лаборант Агвааны Мөнхцэцэг, шилдэг боловсролын ажилтнаар Цогт-Овоо сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Александрын Нарандэжид, шилдэг авъяастнаар Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагчийн орлогч, сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга Одсүрэнгийн Эрдэнэсүх, шилдэг бүтээл, бүтээн байгуулалтаар Цогтцэций сумын “Цэций 50МВт Салхин Цахилгаан Станц”, Шилдэг хөрөнгө оруулагчаар орон нутгийн өмчит “Таван толгой” ХК тус тус 2017 оны шилдгээр шалгарлаа.

Мөн тус хурлаар Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг хэсэг, Үйлдвэрлэл, уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа усны хэрэглээ, түүнд тавих хяналт шалгалт сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгууллаа.

 

Монгол Улсын Засгийн газраас “Бичил уурхайгаар ашигтмалтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсантай холбоотойгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Бичил уурхайгаар ашигтмалтмал олборлох тухай” 35 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа.

Өмнөговь аймгийн “Даланзадгадын Дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрмийг баталж, орон нутгийн өмч хөрөнгө актлах, худалдах, шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өмнөговь аймгийн ГГБЦГ-ын Ёл, Дүнгэнээ, Мухар шивэрт, Хавцгайтын амнуудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөтэй танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%