Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн аварга тариаланч хамт олон, тариаланч, фермерүүдийг шалгарууллаа

         Хөдөө аж ахуйн, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан 2017 оны үзүүлэлт, амжилтаараа бусдыгаа манлайлсан  аймгийн аварга тариаланч хамт олон, тариаланч, фермерүүдийг шалгарууллаа. 
       “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор Улаангом сумын 6-р багийн “Шинэ ургац арвин” ХХК, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Дайчин Монгол” ХХК, “Аймгийн аварга тариаланч”-аар Баруунтуруун сумын Туруун багийн иргэн Р.Эрдэнэсүрэн, “Аймгийн аварга ногоочин”-оор Улаангом сумын 12-р багийн иргэн Ж.Дэнсмаа, 5-р багийн иргэн Х.Лхагвасүрэн, 6-р багийн иргэн Н.Бат-Эрдэнэ, “Аймгийн аварга хадланч”-аар Бөхмөрөн сумын Байшинт багийн иргэн Б.Төмөрбат, Сагил сумын Өндөр мод багийн Б.Лхагвасүрэн, Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн иргэн Г.Пүрэвсүрэн, “Аймгийн аварга жимсчин”- ээр Улаангом сумын 7-р багийн иргэн Х.Амгалан, “Аймгийн аварга үр үйлдвэрлэгч”-ээр Улаангом сумын 1-р багийн иргэн Б.Ганзориг, “Аймгийн аварга фермер”-ээр Улаангом сумын 9-р багийн иргэн Б.Батсуурь, Тариалан сумын Хархираа багийн иргэн З.Бадрах нар шалгарлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%