Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж байна.

2018-02-06

Өнөөдөр буюу 2018.02.06-ны өдөр Хөвсгөл аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн АЗДТГ-ын Соёмбо танхимд болж байна. Зөвлөгөөнд аймгийн төрийн байгууллагуудын дарга эрхлэгч, удирдах албан тушаалтнууд оролцож хийж гүйцэтгэсэн ажлынхаа алдаа оноо, цаашид баримтлах бодлого үйл ажиллагаагаа хамтран хэлэлцэж байна. Зөвлөгөөнийг нээж Аймгийн Засаг дарга Л.Ганболд МУ-ын Засгийн газраас баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж чиглэл өглөө. 
Бүх шатанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх замаар хэмнэлт гаргаж ажиллах, хууль дээдлэх хэрэгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг санууллаа. 
Аймгийн ИТХ-ын дарга  Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: төрөөс олгогдсон бүрэн эрхээ хариуцлагатай биелүүлэн, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжин ажиллахыг уриаллаа. 
Мөн ИТХ батлан гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг, чанартай гүйцэтгэлийг та бүхнээс шаардана. Иймд ИТХ-аас гарсан тогтоол шийдэрийг биелүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгож байна гэдгийг хэллээ. Түүнчлэн өвөлжилттэй холбоотой асуудалд анхаарч отроор өвөлжиж буй ард иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхийг сануулж ажлын амжилт хүслээ. Зөвлөгөөн өнөөдөр өндөрлөнө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6793
5256 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%