Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Тусгаар тогтнолын үнэ цэнэ, хөгжлийн хөтөч" лекц, уулзалт боллоо

2018-02-02

Шинэ оны босгон дээр Монгол төрийн соёрхол хүртсэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул түүхч Д.Өлзийбаатар өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд төрийн албан хаагчид, ахмад залуу дунд үеийн төлөөлөл, нийт ард иргэдэд "Тусгаар тогтнолын үнэ цэнэ, хөгжлийн хөтөч" лекцийг уншлаа. Арга хэмжээг нээж Аймгийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар үг хэллээ. Түүхч Д.Өлзийбаатар 20-р зуунд Монголчуудын олж авсан ололт амжилт, тусгаар тогтнол, түүний үнэ цэнэ, сургамжийн талаар сонирхолтой лекц тавьсан юм. Уг арга хэмжээнд УГЗ Дагвадорж, Улсын арслан Ц.Содномдорж, МУ-ын Манлай уяач Т.Болдбаатар, Улсын харцага Г.Элбэг, Бодибилдингийн дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг тэргүүтэй Хөвсгөл нутгаас алдар гавъяа амжилтаараа 2017 онд манлайлсан хүндтэй олон эрхэм хүрэлцэн ирсэн байлаа.  Энэ үеэр "Хөвсгөл хүндлэл" хэмээх шинэ шагналаар Түүхч Д.Өлзийбаатарыг шагналаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%