Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчид тодорлоо.
Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ.
Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна.
Улсын аваргууд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр-Цагаан сарын өмнө шагналаа гардах юм. Хөвсгөл аймгаас энэ жил:
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Цэнд-Аюушийн Налгар,Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Жадамбын Лхамсүрэн,Төмөрбулагсумын 2 дугаар багийн малчин Хорлоогийн Хүрэлбаатар,Цагаан-Уулсумын Тосонбагийн малчин Гэндэнгийн Сүхбаатар,Цэцэрлэгсумын Дэлгэрхаанбагийн малчин Сэдэдийн Цэвээндорж,Их-Уулсумын Их-Уул багийн малчин Содгойн Энхбаяр,Рашаантсумын Талын-Усбагийн малчин Халтарын Түмэндэмбэрэл,Улаан-Уулсумын 1 дүгээр багийн малчин Цүлтэмийн Болд-Эрдэнэ,Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн малчин Мядагмаагийн Баатардаваа;
Улсын хошой аварга малчнаар:
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Батдоржийн Дэлгэр;
Улсын аварга саальчнаар:
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн саальчин Мотоорын Баянжаргал, Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн саальчин Шархүүгийн Гэрэлчулуун, Их-Уул сумын Асгат багийн саальчин Шагдарсүрэнгийн Бадрал
Улсын аварга тариаланч хамт олон-оор:
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Газар шороо” ХХК
Улсын аварга тариаланч-аар:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл Алтан дуулга” ХХК-ийн механикжуулагч Ганболдын Атарсайхан нар шалгарсан байна.