Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гэр хорооллын гудамж талбайд лед гэрэлтүүлэг суурилуулж, камерын системд холбоно

2018-01-30

Австрали улсын санхүүжилтээр Дархан-Уул аймгийн гэр хорооллын гудамж талбайд сүүлийн үеийн лед гэрэлтүүлэг шинээр суурилуулах , камерийн системд холбох төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Өнөөдөр /2018.01.29/ аймгийн Захирагчийн ажлын албанаас  Дархан сумын гэр хорооллын айл өрхүүд бүхий 9 багийн Засаг дарга нартай уулзалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Дархан-Уул аймагт амьдарч буй 29,9 мянган өрхийн 14 мянга гаруй айл өрх нь төвлөрсөн инженерийн байгууламж бүхий орон сууцанд амьдардаг бол үүнээс харьцангуй их буюу 15,9 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Дархан-уул аймагт бусад аймгаас шилжин ирэгсэд нэмэгдэж байгаа бөгөөд албан бус тоогоор сүүлийн 10 жилд 10 мянга орчим хүн шилжин ирсэн байна. Үүнийг дагаж гэр хороололд амьдардаг иргэдийн тоо жил бүр нэмэгдэж Дархан хотын гэр хороолол хаяагаа тэлсээр байгаа юм. Тэгвэл Дархан-Уул аймгийн ЗДТГ, Австрали улсын Засгийн газрын 1 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын гудамж талбайд лед гэрэл суурилуулах, камержуулалтад холбох ажлын төслийг эхлүүллээ. Аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаанд баримтлах үндсэн чиглэл, Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын алслагдсан гэр хорооллын гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгож, камер суурилуулснаар аймаг орон нутгийн өнгө үзэмж сайжрахын зэрэгцээ иргэд оршин суугчдын аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Дархан сумын тухайд нийт 1396 лед гэрэлтүүлэг, 108 камер, Шарын гол суманд 186 лед, 17 камер, Хонгор суманд 173 лед 15 камер, Орхон суманд 114 лэд, 13 камер шинээр суурилуулагдах юм байна. 

Э.Бодьгэрэл

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%