Энэ удаагийн хурлаар Олон нийтийн хяналтын зөвлөлийн ажиллах журам батлах, Хурлын Ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал тус тус танилцууллаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар Хөрөнгө оруулалт, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, түүний явц байдалтай газар дээр нь үзэж танилцах, холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийх замаар үйл ажиллагаагаа явуулах Иргэдийн хяналтын зөвлөлийн ажиллах журамыг шинэчлэн батлав.
Дүүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа 29 иргэнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-гоор, 2 иргэнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнахаар шийдвэрлэв.