Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Хамтдаа ярилцах цаг” өдөрлөг зохион байгууллаа.

2018-01-19

Дархан-Уул аймгийн  Цагдаагийн газрын удирдлагын багийн алба хаагчид ХЭҮК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран захиргааны хяналтанд байгаа хүүхэд, эцэг эх асран хамгаалагчийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, дахин алдахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Хамтдаа ярилцах цаг” өдөрлөгийг зохион байгууллаа. 

Өдөрлөгийн үеэр “Хүүхэд эцэг эхийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа”, “Хүн бүр адил эрхтэй” сэдвээр мэдээлэл хүргэж, “Халуун хайр бэлэглэе” сэтгэлийн илгээмж гардуулж, хүүхдүүдээс “Аав ээждээ баярлалаа” чин сэтгэлийн захидал бичүүлж, эцэг, эх асран хамгаалагч нартай хамтран ажиллах “Гэрээ” байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулагдлаа. Хамтран ажилласан байгууллагуудын зүгээс хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас, хүнсний хэрэглээний зүйлсийг бэлэглэх ажлыг зохион байгууллаа. Эх сурвалж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%