Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ШАРЫН ГОЛ СУМАНД ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЦОГЦ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-01-17

Шарын гол сумын 1 сарын аяны хүрээнд Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлгийн цогц үзлэг, оношлогоо, шинжилгээг 2018 оны 01-р сарын 16-ны өдрөөс эхлэн 3 өдөр зохион байгуулахаар болж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг дарга С.Насанбат, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Сумын засаг дарга Амарсанаа, НЭМТөвийн дарга С.Энхжаргал нар оролцлоо. 
Эрт илрүүлгийн цогц үзлэг шинжилгээг
аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эмч Азжаргал ахлагчтай инженер техникийн ажилчид, нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр орчин үеийн дижитал рентген аппарат ашиглан ард, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Халдварт болон Халдварт бус өвчний гаралт буурахгүй байгаа нь иргэд өөрийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс иргэдээ өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, нэг ч иргэнийг орхигдуулахгүй үйлчилдэг байх зарчмыг аймгийн удирдлагын багаас баримталж байгаа учир аймгийн ЭМГ сумдын ЭМТ, сум, багийн Засаг дарга нартай хамтран ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%