Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ЦАГААН САР – 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 02-Р САРЫН 03-05–НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

2018-01-16

          Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийг холбож бизнесийг нь дэмжих, байгууллагуудад бизнесийн шинэ харилцаа, зах зээлийн холбоо тогтооход нь туслах зорилгоор 2018 оны 02-р сарын 03-оос 05 –ны хооронд ЦАГААН САР 2018 үзэсгэлэн худалдааг ИХ Нуур Гом захад зохион байгуулахаар боллоо.

         Үзэсгэлэн худалдаанд дараах нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцох боломжтой. Үүнд:

  1. Сүү, сүүн бүтээгдэхүүн
  2. Мах, махан бүтээгдэхүүн
  3. Гурил, гурилан бүтээгдэхүүн
  4. Төмс, хүнсний ногоо
  5. Жимс, жимсгэнэ
  6. Ундаа, цай
  7. Арьс, ширээр хийсэн бүтээгдэхүүн
  8. Мод, модон бүтээгдэхүүн
  9. Малгай, дээл, гутал, хувцас,
  10. Бэлэг дурсгалын зүйл
  11. Цагаан сар-2018 бэлэг”-ийн багцууд

Сумдын брэнд бүтээгдэхүүн, зэрэг зөвхөн орон нутагт үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүн байна.
Дараах төрлийн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцохыг хориглоно.

  1. Архи, согтууруулах ундаа
  2. Тамхи
  3. Импортын бараа бүтээгдэхүүн

Тавигдах нөхцөл:
     Үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бизнес эрхлэгч нь зохион байгуулагчид бүртгүүлж бараа бүтээгдэхүүнээ байрлуулах талбай авна. Талбайгаас ямар нэг татвар хураамж авахгүй.
       Бараа бүтээгдэхүүнээ худалдаалж буй иргэн, ААН-үүд эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах Үзэсгэлэн худалдаанд тавигдаж байгаа бүтээгдэхүүн нь өнгө үзэмжтэй, сав баглаа боодолтой, тодорхой шошго нэр хаягтай, чанарын болон эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.
Шагнал урамшуулал

  • Шилдэг бүтээгдэхүүн -1 Гранпри
  • Шилдэг бүтээгдэхүүн-3
  • Шилдэг оролцоотой сум- 3
  • Үзэсгэлэн худалдаанд оролцсон бараа, бүтээгдэхүүнээс хамгийн эрэлт ихтэй, борлуулалттай, бүтээгдэхүүн болон сумынхаа баялаг бүтээгчдийг дэмжиж, сайн зохион байгуулж оролцсон сумыг сонгож аймгийн засаг даргын нэрэмжит шагнал олгоно.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%