Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн 1 дүгээр сарын 13-ны өдөр болж өнгөрлөө.
Тус тэмцээн Даланзадагад суманд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн захиргааны байгууллагуудын дунд болсон ба нийт 9 байгууллага хамт олон оролцсоноос аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон нэгдүгээр байранд орж шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон хоёрдугаар байранд орж өргөмжлөл, мөнгөн медаль, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон гуравдугаар байранд орж өргөмжлөл, хүрэл медалиар мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Дараа жил тус тэмцээнийг цар хүрээг өргөсгөж нийт төрийн байгууллагуудын дунд зохион байгуулна гэдгийг тус тэмцээний хаалтын үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хэллээ.