Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​24 дүгээр цэцэрлэгт 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна

2018-01-15

2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай 24 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсон. Тус цэцэрлэг хэдийгээр 100 хүүхдийн хүчин чадалтай ч энэ хичээлийн жилд 4-н бүлгийн 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг 20-н багш ажилчдаар дамжуулан олгож байна. Хүүхдэд ээлтэй цэцэрлэг болох алсын хараатай ажиллаж байгаа тус цэцэрлэг 2017 оны 12 дугаар сард үүдний өргөтгөлийг хийн хүүхэд багачуудын ая тухтай орчинг нэмэгдүүлж чадсан байна. Өнөөдөр /2018.01.15/ аймгийн Засаг дарга С.Насанбат тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүдний өргөтгөлийг орон нутгийн хөгжлийн сангийн 9.8 сая төгрөг, Боловсрол соёл урлагийн газрын урсгал зардлаас 5 сая төгрөг гээд нийтдээ 14.8 сая төгрөгөөр хийж өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан дотоод тохижилтоо хийсэн байна. Энэхүү цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа нийт хүүхдүүдийн 70 хувь нь Дархан сумын 15 дугаар багийн хүүхдүүд байгаа ажээ. Иймээс цэцэрлэгийн хамт олон эцэг эхчүүдтэйгээ уулзалт хийн шаардлагатай хийх ажлаа эрэмбэлсэн бөгөөд хаанаас нь харсан ч тохижилт сайтай, ая тухтай тавлаг орчинг бүрдүүлж чадсан байна. Тэд энэ онд камержуулалтын асуудлаа хамтдаа шийдвэрлэхээр зорин ажиллаж байгаа ажээ.  

Мэдээллийн эх сурвалж: ЗДТГ-ын Мэдээлэл технологийн алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%