Сургалтад дүүргийн ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Удирдлага, зохион байгуулалтын хэлтэс, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтэс, ИТХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын албаны ажилтнууд хамрагдлаа.Сонгуулын ерөнхий хорооны ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн Төрийн албан хаагчдад Үр дүнгийн гэрээ байгуулах, үнэлэх, дүгнэх журам” сэдвээр лекц уншиж, албан хаагчдын сонирхсон асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.
Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын болон тухайн нэгжийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангахад чиглүүлэн, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын Менежер, Төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулна.
/Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам/-аас