Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан сумын "ШИЛДЭГ ХҮҮХЭД" тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болов

2017-12-26

2017 онд сурлага, ураг, спортоор олон улс, тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан 25 хүүхдийг ДАРХАН СУМЫН "ШИЛДЭГ ХҮҮХЭД"-ээр өргөмжлөн мөнгөн шагнал, усан спорт сургалтын "Атланта" төвд нэг сар үнэгүй суралцах эрхийн бичиг, 2018 онд Залууучууд театрт тоглогдох хошин шогийн хамтлагуудын бүх тоглолтыг үнэ төлбөргүй үзэх эрхийн бичгээр шагналаа. Мөн улс, аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулаглдсан тэмцээн уралдаанд тэргүүлсэн 22 хүүхдэд Дархан сумын Засаг даргын ЖУУХ БИЧИГ-ийг мөнгөн шагналын хамт гардуулсан юм. Шинэ оны босгон дээр шагнагдсан бүх хүүхдүүдэд Дархан сумын ЗДТГ-аас гарын бэлгийг ч өглөө. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сард Вьетнам Улсын Хо Ши Мин хотод зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах талбайн теннисний тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох 4 тамирчны тэмцээний замын зардалд тус бүр 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Энэ үеэр мөн аймгийн БТСГ болон Дархан сумын 4-р сургуулийн чөлөөт бөхийн баг тамирчдад Дархан сумын ОНХС-ийн 4,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бэлтгэл сургуулилтаа хийх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Батбаяр, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун болон 18-н багийн Засаг дарга нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%