Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​“Дарханы Мөнгөн өвөл” шинэ жилийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд урлаг соёлын 10 ажил төлөвлөгдсөн

2017-12-26

Хоёр он солигдох торгон заагт Дарханчууд Найрамдал талбайдаа цугларч баяраа тэмдэглээд олон жилийг үдэж байна. Энэ жилийн тухайд Залуучууд театрын урдах талбайд мөсөн хотхон, мөсөн гулгуурын талбай, үлгэрийн баатруудыг сэдэвчлэн бүтээж Дарханчууддаа бэлэг бариад байгаа билээ. Улиран одож буй 2017 оны хамгийн сүүлчийн өдөр болох 31-нд урлаг соёлын 10-н арга хэмжээ манай аймагт болох бөгөөд хүүхэд багачууд, залуус, ахмад настнууд гээд нас насны төлөөллүүддээ зориулан сонирхолтой, үзүүштэй урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. 12 дугаар сарын 31-ний 13.00 цагаас хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй хүүхэлдэйн жүжгийг Залуучууд театрт тоглох бол 16.00 цагт Спортын ордонд ахмадууддаа зориулсан нийтийн цэнгээнт бүжиг болох юм. Мөн 17.30 минутад Залуучууд театрын уран бүтээлчид хөгжмийн концертыг иргэддээ үнэ төлбөргүй үзүүлэх бол 18.00 цагт залуучуудыг хамруулсан диско бүжиг Залуучууд театрын 2 давхарт болно. Мөн өдрийн 18.30 минутад Найрамдал талбайн урдах шинэхэн мөсөн гулгуурын талбайд өвлийн спортын үзүүлбэр, 20.00 цагаас та бидний хэлж заншсанаар хуучин автовокзалын задгай талбайд авто машины дрифт үзүүлбэр үзүүлэх ажээ. 20.30 минутаас Найрамдал талбайд баярын карнавал жагсаал, 21.00 цагаас “Дархан Мөнгөн өвөл”нэгдсэн арга хэмжээний нээлт, 22.00 цагаас галын наадам, оройн 00.00 цаг буюу он солигдох мөчид ёслолын буудлага болох юм байна. Энэ жилийн баярын онцлог нь худалдаа үйлчилгээний гудамжийг нээн чимэглэж, баярын өдөр иргэдэд халуун аарц, цайгаар үйлчилж бэлэг дурсгалын зүйл худалдаалах ажээ. Иймд Дарханчууд та бүхэн өргөнөөр оролцож хамтдаа хуучин оноо үзэж шинэ оноо угтахыг уриалж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%