Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Харшийн сүлд модны наадам"

2017-12-25

     Увс аймгийн 1000 шилдэг хүүхдийн "Харшийн сүлд модны наадам" 2017 оны 12-р сарын 24-ний өдөр Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
   Сүлд модны наадмыг нээж аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар хүрэлцэн ирсэн багш, сурагч, авъяаслаг хүүхэд багачуудад шинэ жилийн мэнд хүргэж цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.
     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат сум орон нутагтаа ерөнхий боловсролын сурагчдад хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг идэвхитэй зохион байгуулж 2017 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар шалгарсан Сагил сумын дунд сургуулийн “Сурагчдын зөвлөл”, Бөхмөрөн сумын  дунд  сургууль “Эко клуб”, Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн “Гоо даль”эко клуб, Улаангом сумын Ахлах 4-р сургуулийн “Өсвөрийн улаанзагалмайн бүлгэм”-ийн хамт олонд аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө.
     Баярын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “шилдэг хүүхэд алтан медаль” – аар 10 хүүхэд, Аймгийн ИТХ-аас хүүхдийн өөрөө удирдах 4 байгууллагыг, Аймгийн засаг даргын шагналаар 9 хүүхдийг шалгаруулж шагнаж урамшууллаа.
     Энэ жилийн харшийн сүлд модны наадмыг ахлах 3-р сургууль зохион байгуулж, сурагчдыг идэвхтэй зохион байгуулалттай оролцууллаа.
Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%