Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Багачуудаа баярлуулсан байрны андууд бусдыгаа уриалж байна

2017-12-18

 “Шинэ хорооллын хөвгүүд ба багын найзууд” фэйсбүүк группын залуус, Краб дэлгүүрийн хамт олон “Сайн үйлсийн аян”-д нэгдэн Дархан сумын 9, 11 дүгээр багийн 27 хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулжээ. Багын найзууд, байрны андууд санаа сэтгэл нийлж өсөж төрсөн нутаг орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан хандив босгон 2015 онд Дархан сумын 11-р багийн 9 дүгээр байрны өмнө усан оргилуур хийж олны талархлыг хүлээж байсан юм. Харин өнөөдөр залуусын халуун сэтгэлийн бэлэг багачуудад баяр хөөр нэмлээ. Хүүхэд бүрийн царайд инээмсэглэл тодрон, айл бүр аз жаргалаар дүүрэн байгаасай гэдэг чин хүслийг тээн эхлүүлсэн залуусын сайн үйлсийг байгууллага хамт олон, найз нөхдөөрөө үргэлжлүүлэн өөр олон хүүхдэд өвлийн өвгөний бэлэг хүрээсэй гэж тэд хүсэж бас уриалж байгаа юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%