Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Б.ЖАВХЛАН ГИШҮҮН 15 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2017-12-15

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 15 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо. Дархан-Уул аймгаас 100 гаруй хүүхэд Б.Жавхлан гишүүний нэрэмжит сургалтын тэтгэлэгт өрсөлдсөнөөс нийгмийн идэвхи санаачилга, сурлагаараа манлайлагч 15 оюутан шалгарч өнөөдөр батламжаа Төрийн ордонд гардан авлаа. 


УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дарханы хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Энэ хүрээндээ “Шинэ Дархан” хөтөлбөр боловсруулж, олон идэвхитэй арга хэмжээ төлөвлөсөн. Үүний нэг нь Дарханы шилдэг оюутан шалгаруулах хөтөлбөр зарлаж, анхны жилдээ шилдгүүддээ батламж гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын олонхи нь МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн нэгдүгээр курсийн шилдэг оюутнууд байгаа юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%