Улсын Их Хурлын
Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн
санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх
нь” төслийн хүрээнд бүтээгдсэн www.khural.mn нь сайт нь улсын
хэмжээнд Аймаг, Нийслэл, сум, дүүргийг хамарсан 366 дэд цахим хуудастай томоохон цахим
хуудас үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байгаа билээ.
“Монгол
Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс www.khural.mn цахим
хуудасны дэд цахим хуудасны тогтвортой байдлыг хангах, хөтлөлт, хөгжүүлэлтийг
сайжруулах, стандартыг мөрдөж хэвшүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг
хангах зорилгоор 2017.11.27-2017.12.08-ны хооронд уралдаан зарласан.
Энэхүү уралдаанд
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын www.omnogovi.khural.mn цахим
хуудас 21 аймгаас хоёрдугаар байранд, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 366 дэд цахим хуудаснаас Цогтцэций www.tsogttsetsii.omnogovi.khural.mn, Сэрвэй www.sevrei.omnogovi.khural.mn цахим хуудас нэгдүгээр, Номгон www.nomgon.omnogovi.khural.mn сумын цахим хуудас хоёрдугаар,
Булган www.bulgan.omnogovi.khural.mn сумын цахим гуравдугаар байруудад тус тус
шалгарлаа.
Уралдаанд
амжилттай оролцсон сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар мөн энэхүү уралдааныг амжиллтай зохион байгуулсан “Монгол
Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хамт олонд баяр хүргэж,
ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.