Аймгийн
ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх 2018 оны
үндсэн чиглэлд нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлыг хийхээр тусган баталсан
билээ.
Тодруулбал Даланзадгад сумын 2, 6, 8 дугаар
багийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулж төрийн анхан шатны
үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулахад анхааран ажиллана.
Энэ жил техник хэрэгслийг шинэчлэх ажлыг хийсэн ба 37 багт шинэ
мотоцикль, бүх багийн дарга нарт зөөврийн компьютер, хэвлэгчийг шийдэж өгсөн
бол ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж бүтээн байгуулалтыг
эрчимжүүлнэ.