Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-аас аймгийн малчид, иргэдэд зориулсан хууль, эрх зүйн акт, зөвлөмжийн эмхтгэл гаргалаа

2017-12-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн ажлын албанаас аймгийн малчид, иргэдэд зориулсан хууль, эрхзүйн акт зөвлөмжийн эмхтгэлийг гарган аймгийн хэмжээнд 5600 гаруй малчид, иргэдэд 2017 оны мал тооллогын комисс, сумдын мал тооллогын ажлын хэсгүүдээр дамжуулан малчид, иргэдэд хүргэлээ.

Энэхүү хууль, эрх зүйн акт, зөвлөмжийн эмхтгэлийн ач холбогдол уул уурхайн салбар эрчимтэй хөгжин, үүнийг дагасан бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, хүн амын төвлөрөл, жилээс жилд хурдацтай нэмэгдэж байгаагийн хирээр хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох оролцоо ихсэж, түүнийг зохицуулж буй хууль эрх зүйн актуудыг малчид тодорхой мэдэж байх нь чухал байдаг ба энэ үүднээс малчдад нэн шаардлагатай хууль, журам мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлагуудаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай дүрэм журам, тогтоол шийдвэр, үйлчилгээний хураамж зэрэг мэдээллүүдийг орууллаа.

Энэхүү эмхтгэл маань Та бүхний ажил, амьдралд бага боловч тус болно гэдэгт итгэлтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%