Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2017-12-10

        Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 2-р шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 12-р сарын 09-10-ны өдрүүдэд Улаангом хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
        Тэмцээнд анхан шатны тэмцээнд болох шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрэгтэй төрөлд эхний 3 байр, эмэгтэй төрөлд тэргүүн байр эзэлсэн нийт 87 тамирчин оролцохоос 14 сумаас төлөөлөл оролцож эрэгтэй 45, эмэгтэй 14 шатар сонирхогч Швейцарь системээр  8  өргийн турш оюун ухаанаа өрсөлдүүлэн тоглож дүнгээ гаргалаа.
         Тэмцээний эрэгтэй төрөлд Улаангом сумаас оролцсон Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолбор 1-р сургуулийн мэдээлэл зүйн багш Ц.Цэдэвсүрэн 1-р байр, Улаангом сумын 4-р багийн өндөр настан Д.Цэвээн 2-р байр, Хяргас сумаас ирж оролцсон С.Зуунбилэг 3-р байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд Улаангом сумаас оролцогч Ж.Алтанцэцэг 1-р байр, Түргэн сумын номын санч Ц.Наранмандах 2-р байр, Тэс сумаас ирж оролцсон Ц.Бадамжав 3-р байр эзэллээ.
        Тэмцээний  ерөнхий шүүгчээр аймгийн Шатрын холбооны тэргүүн М.Энхболд, шүүгчээр Улаангом сумын ахмад шатарчин Б.Аръяа нар ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%