Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн 2018 оны үндсэн чиглэл, төсвийг баталлаа

2017-12-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04ий өдөр хуралдаж 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 90 хувьтай хэрэгжсэн, Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 92.8 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж, 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

Орон нутгийн 2017 оны төсвийн тодотголыг 134.1 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн 2018 оны төсвийг 171.4 тэрбум төгрөгөөр баталлаа.

Орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг сонсож, 2018 онд аймгийн иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг баталлаа.

Мөн аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашааны төлбөр үйл ажиллагааны хувь хэмжээг тогтоож, Бичил уурхайн зориулалтаар газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%