Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ТӨСӨВТ ТӨЛӨХ ӨР АВЛАГЫГ БАРАГДУУЛАХ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД

2017-12-04

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, Шийдвэр гүйцэтгэлийн тасагт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа Татвар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй болон төрийн бусад байгууллага, албан тушаалтнаас оногдуулсан захиргааны актыг баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, түүний биелэлтийг хангах зорилготой аймгийн төсөвт төлөх өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх сарын аянг 11 дүгээр сарын нэгнээс явуулсан. Тус сарын аяны хүрээнд 
1. Татварын нэхэмжлэлтэй 2.016.468.9 мянган төгрөгийн 33 гүйцэтгэх баримт бичиг байснаас шүүхээс шинээр 23.297.2 мянган төгрөгийн 3 гүйцэтгэх баримт бичиг шинээр ирж нийт 2.039.766.1 мянган төгрөгийн 35 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 51.620.183 мянган төгрөгийн 7 гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгон, 11 гүйцэтгэх баримт бичигт 158.533.025 төгрөгийг хэсэгчлэн биелүүлж нийт Татварын Ерөнхий газарт 150.000.000 төгрөгийг орон нутгийн Татварын хэлтэст 60.153.208 төгрөгийг төвлөрүүлж ажилласан байна. 
2. Нийгмийн Даатгалын нэхэмжлэлтэй 300.396.900 төгрөгийн 18 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төгрөгийн 157.700 төгрөгийн 1 гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгон 7 гүйцэтгэх баримт бичигт 3.760.000 төгрөгийг хэсэгчлэн биелүүлж нийт 3.917.700 төгрөгийг бодитой биелүүлжээ. 
3. Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар тогтоосон актын төлбөр барагдуулах 15.582.676 мянган төгрөгийн 11 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Хөдөлмөрийн хэлтэст холбогдох 4.000.000 төгрөгийн 3 гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон байна. 
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 416.683.488 төгрөгийн төлбөрт тооцон 9 гүйцэтгэх баримт бичигт хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагаа явуулан талуудаас үнийн санал авах, шинжээч томилох, дуудлага худалдаа явуулах, санал болгох ажиллагааг зохион байгуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%