Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ховд их сургууль Сорилт туршилтын талбайдаа Олон улсын жишигт нийцсэн Цаг уурын байнгын ажиллагаатай станцтай болов

2017-12-02

Ховд их сургууль сургалт, судалгааны орчноо сайжруулах, дадлагын баазаа өргөтгөх, оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд суралцуулахад хэрэглэгдэх орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр хангахад ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. Энэ хичээлийн жилд хамтын ажиллагаатай БНХАУ-н Шинжлэх ухааны академийн Шинжаан дахь “Газарзүй-экологийн хүрээлэн”-тэй хамтран цаг уурын байнгын ажиглалтын станцыг суурилуулав. Станцыг суурилуулах ажлыг тус хүрээлэнгийн профессор цаг уур, уур амьсгал судлаач Xu Junrong, эрдэм шинжилгээний ажилтан Ма Xuexi нар БШТС-ийн Газарзүй геологи, Математик мэдээлэлзүйн тэнхимийн багш нар хамтран гүйцэтгэсэн байна. 
Энэхүү станц нь агаарын температур, даралт, салхины хурд, чиглэл, хур тунадас, хөрсний гүний температур, чийгшил, нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацаа зэрэг 20 орчим үзүүлэлтийг хэмжиж тоон мэдээ материалын эх сурвалжийг бүрдүүлэх юм байна. 
“Сорилт туршилтын талбай”-д цаг уурын байнгын ажиглалтын станц байгуулсанаар оюутны зуны хээрийн дадлага, лабораторийн хичээл явуулахад ихээхэн ач холбогдолтой бөгөөд Цаг уур судлал хичээл, Ерөнхий Газарзүйн хээрийн дадлага, Ландшафт судлалын хээрийн дадлага, Байгалийн бүсчилсэн хээрийн дадлага, Газар зохион байгуулалт хөрс, судлалын хээрийн дадлага зэрэг хичээлүүдийн гол хэрэглэгдэхүүн болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%