Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-той тэмцэх өдрийг “Би сэргийлж чадна-Харин та, Бид сэргийлж чадна-Харин та” уриан дор тэмдэглэв

2017-12-01

Энэ жилийн хувьд ДОХ-той тэмцэх өдрийг “Би сэргийлж чадна-Харин та, Бид сэргийлж чадна-Харин та” уриан дор тэмдэглэж байна. Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийн хүрээнд аймгийн  БОЭТ, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо хамтран иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх ажлыг өргөн хүрээнд зохион байгууллаа. 
Өөрөөр хэлбэл энэ өдөр БОЭТ-ийн эмч ажилчид, тус төвөөр үйлчлүүлж буй иргэд олон нийт болон Жаргалант сумын ЗДТГ, Ховд их сургууль, Хөгжил Политехник коллежийн оюутан залуус гээд нийтдээ 1600 гаруй хүнд ДОХ-ын талаарх мэдээлэл сурталчилгааг хийж, ном гарын авлагаар ханган ажиллажээ.

Монгол улсад 1992 онд ДОХ-ын вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 249 тохиолдол бүртгэгдээд байна. 2016 онд л гэхэд 26 тохиолдол бүртгэгдсэнээс 8 тохиолдол нь нас барсан бол 2017 оны 11 сарын 20-ны байдлаар шинээр 24 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барсан мэдээтэй байна. 
ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг насаар нь ангилж үзвэл 15-16 насныхан 5,6%, 20-24 насныхан 14,5%, 25-29 насныхан 18,6%, 30-34 насныхан 21,4%, 35-39 насныхан 18,5%, 40-45 насныхан 13,5%, 45-49 насныхан 8%-ыг эзэлж байна гэсэн тоон судалгаа бий. Түүнчлэн 2017 оны тооцооллоор 527 хүн байх магадлалтай ба ДОХ-той хүмүүсийн 90%-ийг илрүүлсэн, хүмүүсийн 90%-ийг эмчилгээнд хамруулсан байна. Хүний дархлал хомсдолын вирус гэдэг нь тухайн өвчнийг үүсгэгч бөгөөд Дархлалын олдмол хомсдол ДОХ-д хүргэдэг архаг явцтай халдвар юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%