Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар хурал хуралдаж байна

2017-11-30

Тус хурлаар Тэргүүлэгчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлуудтай танилцах мөн бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны үндсэн чиглэл, Орон нутгийн 2017 төсвийн тодотгол, 2018 оны төсөв, 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашааны төлбөр үйл ажиллагааны хувь хэмжээг тогтоох, бичил уурхайн зориулалтаар газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлуудтай танилцаж, ээлжит тавдугаар хуралдааны илтгэл,  илтгэгчийг  батлах, орон нутгийн өмчийн тухай, 2017 оны жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтны тооллогын комисс байгуулах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дотоод журманд нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн шагналд тодорхойлох, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2017 оны нэгдүгээр сараас 10 дугаар сард хяналт шалгалт хийсэн ажлын тайлантай танилцах, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийх ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%