Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН УДИРДЛАГУУД МАА ЭРХЭЛДЭГ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2017-11-28

Монгол улсын 2 дахь нийслэл болсон Дархан хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад мал бүхий иргэдийн тоо ч нэмэгдэн ногоон байгууламж, малын хулгайн гэмт хэрэг, малын гоц халдварт өвчин гарах эрсдэл төдий хэмжээгээр өсөх хандлагатай болжээ. Иймд аймгийн Засаг даргын санаачилгаар 2018 онд хотын төвөөс 10 км зайтай Малтай хорооллыг 3-н байршилд бий болгохоор төлөвлөн өнөөдөр /2017.11.28/ малчин, мал бүхий иргэдтэй уулзалт хийж тэдний санал бодлыг сонслоо. Дархан сумын хэмжээнд 9-н багт малчин, мал бүхий 808 өрхийн 62260 толгой мал өвөлжиж байна. Үүнээс малчин өрх нь 345, мал бүхий иргэд нь 463 байгаа ажээ. 2016 оны байдлаар давхардсан тоогоор 800 гаруй бод мал хашигдаж хотын ногоон байгууламжийн 5263 ширхэг мод бут буюу 26,000,0 төгрөгийн хохирол учруулсан бол 2017 оны эхний 10 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэргийн 16-н малын хулгайн гэмт хэрэг байна. Мөн хотын төвд мал бүхий иргэд байгаа нь малын гоц халдварт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа зэргээс шалтгаалан малчин, мал бүхий иргэдийг Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Талын толгой орчим, Хонгор сумын 1 дүгээр баг ДА-УБ чиглэлийн авто замын зүүн талд, Малын удмын сангийн орчим, Орхон сумын 2 дугаар баг, 96 зөрлөг орчмын 3-н байршилд нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Гэхдээ эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхдээ эхний ээлжид цахилгааны шугам татах, нэгдсэн усалгааны системийг бий болгох ажлыг хийж үе шаттайгаар төрийн үйлчилгээг үзүүлэх байрыг бэлдэх ажээ. Ерөнхийдөө нэг айлд амины орон сууц, автограш, малын өвөлжөө, өвс тэжээлийн хашаа, мал услах тэжээл өгөх талбай, малын наралгааны талбай, ногоо тарих газар гээд нийтдээ 1000 м2 талбайг өгөх юм байна. Энэхүү ажлын эхлэл хэсэгт 116 өрх айл хамрагдах ажээ. Цаашдаа тус ажил үргэлжлэн явагдаж хотын төвөөс малчин, мал бүхий иргэдийг Малчин хороолол руу нүүлгэн шилжүүлэх юм байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%