Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ” НЭЭЛТЭЭ ХИЙВ

2017-11-24

Дархан-Уул аймагт өнөө жил сүндэрлэн боссон Хүүхэд хөгжлийн ордонд дахин нэг шинэ танхим үүд хаалгаа нээлээ. Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өв болох ардын аман зохиол, тоглоом наадгайг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, өв соёлоо хадгалан үлдээх, түүгээр дамжуулан сурган хүмүүжүүлэх, оюун ухааныг тэлэх, амьд харилцааг бий болгох, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх “Ёс заншлын өргөө” өнөөдөр /2017.11.24/ нээлтээ хийлээ. Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү ёс заншлын өргөө нь үлгэр, тууль, домог, таавар, зүйр цэцэн үг зэрэг аман зохиол, шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом зэрэг Монгол наадгайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж хүүхэд багачуудад эртнээс өв уламжлагдан ирсэн монгол зан заншлаа төлөвшүүлэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%