Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Иргэний андгай өргөх ёслол” хүндэтгэлийн арга хэмжээ болов

2017-11-24

Улс тунхагласаны баярын өдрийг тохилдуулан Өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр Иргэний андгай өргөх ёслолыг зохион явуулдаг. Энэ жилийн ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.11.24/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Хүүхэд хөгжлийн ордон”-ны урлагийн танхимд боллоо. Энэ өдрийн андгай өргөх ёслолд ЕБС-ийн шилдэг тэргүүний 16 нас хүрсэн 99 хүүхэд оролцлоо. Эх орныхоо хууль ёсны эзэн нь болж иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид иргэний андгайг нэг дуугаар уншсан юм. Дархан-Уул аймагт энэ жил нийтдээ ерөнхий боловсролын 27-н сургуулийн 19715 сурагч 16-н нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байна. Тэд илүү ихийг эх орондоо хийж бүтээх эрмүүн их хүсэл тэмүүлэлтэй байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%