Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Орон нутгийн шилдэг удирдагч"-ийг шалгаруулав.

2017-11-20

Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос уламжлал болгон зохион байгуулагддаг "Орон нутгийн шилдэг удирдагч", “Өөрөө удирдах байгууллагын шилдэг ажилтан" шалгаруулах ёслолын арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.


Энэ удаагийн "Орон нутгийн шилдэг удирдагч" –аар Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх "Өөрөө удирдах байгууллагын шилдэг ажилтан"-аар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Орхон аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Ичинхорлоо, Ховд аймгийн Дарви сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Дамдиндорж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан нар тус тус шагнагдлаа.


 Шагналыг Монголын Нутгийн Удирдлагын Холбооны Тэргүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МНУХ-ны дэд Тэргүүн Г.Маналжав нар болон НУХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд гардуулж орон нутгаа хөгжүүлэх, хүн арддаа үйлчлэх үйлчилгээг өргөтгөн сайжруулах, эдийн засаг, нийгмийн зорилтыг хангаж биелүүлэх үйлсэд олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа удирдагчдад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


 Тав дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%