Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР “ИТХ-ЫН ТОГТООЛ, ШИЙДВЭРТ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА

2017-10-30

Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн тэтгэлгээр Дархан-Уул аймгийн ИТХ-аас “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. 
Уг төсөл нь Дархан-Уул аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрүүд амьдралд хэрхэн нийцэж байгаа болон тогтоолын хэрэгжилт, үр дүн  ямар байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгааг судлан, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журам боловсруулан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж мөрдлөг болгох үндсэн зорилготой. 
Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс сүүлийн 10 жилийн хугацаанд гаргасан тогтоолуудаас нийтийг хамарсан, хэм хэмжээ тогтоосон болон хяналт шалгалтын чиглэлээр гарсан шийдвэрүүдийг сонгон авч, амьдралд хэрхэн нийцэж байгаа, иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгч байгаа талаар  урьдчилсан тандалт судалгааг хийсэн бөгөөд уг санал асуулгын дүнг Хөрөнгө оруулалт, хөгжлийн төв ТББ нэгтгэн дүгнэж, мониторинг хийсэн юм.
Мөн “ИТХ-ын хяналт-Оролцоо” төслийн хүрээнд ИТХ-ын тогтоол, шийдвэрийг сурталчлах, хяналт тавих журмын төслийг боловсруулж, 4 сумын багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга, иргэдээр нээлттэй хэлэлцүүлэн, журмын төсөлд тэдний саналыг тусгасан юм.
Уг журмын төслийг өнөөдөр /2017.10.30/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн ба Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлагдан, хэрэгжүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%