Мөрөн сумын ИТХурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ДЗМОУБ-ийн Хөвсгөл ОНХХөтөлбөр, аймгийн ХГБЗХГазар, ГХУССЗЗөвлөл, ЭМГазар, Шүүх, прокурор, цагдаагийн газартай хамтран АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, ХӨРШИЙН ХОЛБОО сургалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт зөвлөгөөний үеэр Мөрөн сумын баг тус бүрт ХӨРШИЙН ХОЛБООНЫ БҮЛЭГ байгуулагдсан бөгөөд бүлгийн ахлагч нар туг, үнэмлэх, бүлгийн дэвтэрээ гардаж авлаа.
Хөршийн хяналт холбоо нь нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах иргэдийн сайн дурын нэгдлийн анхдагч нэгж юм.
Хөршийн холбоог үүсгэн байгуулснаар
-ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРАХ
-АЮУЛГҮЙ АМЬДРАХ НӨХЦӨЛ БҮРДЭХ
-ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИХ
-ӨӨРСДИЙН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, ХӨРШ АЙЛУУДЫН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛОХ
-ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ АЙЛ ХӨРШИЙН ХҮЧИРХЭГ НЭГДЛИЙГ БИЙ БОЛГОХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА.
Зөвлөгөөнд холбогдох байгуулагын төлөөлөлүүд хөршийн холбооны бүлгийн гишүүд болон Мөрөн сумын Иргэдийн хурлын төлөлөөлөгчид, багийн засаг дарга нар оролцлоо.