УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн 126 багийн Багийн иргэд нийтийн хурлын дарга нарыг чадавхижуулах сургалтыг 2017.10.23-26 ны хооронд зохион байгуулж байна. Тус сургалтын эхний ээлжийн сургалтанд 75 багийн ИНХ-ын дарга нар оролцож байгаа бөгөөд өнөөдөр сургалтын үйл ажиллагааны нээлтийн үйл ажиллагаанд АИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг, НҮБ-ын төслийн нэгжийн төлөөлөл оролцлоо. БИНХ-ын дарга нар багийнхаа өвөрмөц онцлогт тулгуурласан, ард
иргэдийнхээ хүсэл зорилго, ирээдүйн чиг хандлагад нийцсэн хөгжлийн үйл
ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах, төсөв санхүү,
бэлчээрийн менежмент зэрэг нэн тэргүүнд хэрэг
болохуйц олон чухал сэдвээр үндэсний сургагч нар 2 өдрийн хугацаанд сургалт явуулах юм.