Алаг-Эрдэнэ сумын удирдлага төрийн албан хаагчдын санаачлага, дэмжлэгтэйгээр амьдралын баталгаажих түвшин доогуур, өрхийн орлого муу ,өрх толгойлсон олон хүүхэдтэй 1 өрхөд хашаа байшин барьж өглөө. Энэ орон сууцыг авах өрхийг шалгаруулахдаа 7 иргэнийг өөрсдөөр нь сугалуулахад өрх толгойлсон эмэгтэй Ганцэцэг тодорлоо. Аймгийн засаг даргын санаачилсан ЗИС зарчмын хүрээнд тус Сумын засаг даргын "Засаг-1"хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил юм.
Энэ арга хэмжээнд Аймгийн засаг дарга Л.Ганболд оролцож орон сууц гардаж авсан өрх толгойлсон эмэгтэйд хөргөгч,угаалгын машин өвлийн түлээ,хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл, ширээ зэргийг өгөхөөр боллоо. Мөн орон сууцанд орж амжаагүй 6 өрх толгойлсон өрхөд өвлийн түлээг нь хангаж өгөхөөр боллоо.