Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Баянзүрх сумын сургуулийн шинэ барилга ашиглалтанд орлоо

2017-10-20

Баянзүрх сумын ЕБС-ийн барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд 320 хүүхдийн сургуулийн барилгын ажил санхүүжилтээс шалтгаалан 4 жил “царцсан” байсныг 2016 оны улсын төсвийн тодотголд 731,4 сая төгрөг, 2017 оны улсын төсөвт 731,4 сая төгрөгийг тус тус тусгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгуулснаар, Ардын багш Ж.Нямсүрэнгийн нэрэмжит сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцсон байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тус сургуулийн  хамт олонд “Хөвсгөл аймагт 20,000 ном” хөтөлбөрийнхөө хүрээнд англи хэл дээрх сурах бичгүүд, математикийн гарын авлага, уран зохиолын номууд, сургалтын үйл ажиллагаанд нь зориулж телевизор, спортын хэрэглэгдэхүүнийг бэлэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6115
4623 / 76%
929 / 15%
275 / 4%
288 / 5%