Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2017 ОНД ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙВ

2017-10-19

Дархан сумын нутаг дэвсгэрт 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх ажлын хэсгийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан. Тус ажлын хэсгийн гишүүд 2017.10.18 ны өдөр шинэ дарханы бүс нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж шалгав. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, иргэдийн төлөөллийг байлцууллаа. Ажлын хэсгийн зүгээс хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, цэцэрлэгийн 1 бүлгийн барилгын засварын ажил, инженерийн шугам сүлжээний засварын ажил, кодтой хаалга, өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах болон Ном хөтөлбөр, Бид олимпийн эзэд-2 төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан юм. “ОНХС”-ийн хөрөнгөөр Дархан сумынхаа иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэж байгаад иргэд талархалтай хандаж байв. Түүнчлэн орон нутгийн компаниудаа дэмжиж бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулах талд анхаарахыг хүслээ. Учир нь нийслэл хот болон хөдөө орон нутгийн компани хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлаа хийгээд явчихдаг.Гэрээний баталгаат хугацаанд эргэн ирж засвар үйлчилгээ хийх талд хойрго ханддаг зэргийг хөндөн ярьж байв. Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид Дархан-Уул аймаг, Дархан суманд ОНТА-3 төслийн сайн туршлага хуваалцах уулзалт сургалт зохион байгуулсан. 2017 онд Орон нутгийн хөгжлийн санд хэдийгээр 68,0 сая төгрөг төлөвлөгдсөн ч Монгол Улсын Засгийн газраас урьд онд хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлийг үнэлж 352,0 сая төгрөгийн урамшуулал олгосноор 2017 онд нийт 15 ажил арга хэмжээ , төсөл хөтөлбөрийн хүрээнд 16 ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%