Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ЖИШИГ ГУДАМЖ -2” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2017-10-19

 “Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан Дархан сумын 15 дугаар багийн иргэдийн дэмжлэгтэйгээр “Шинэ гудамж 1” төслийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн. Өнөө жил Мангирт-2 гудамжинд “Шинэ гудамж - 2” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Нийтдээ тус гудамжны 11 айлын иргэд 1 сая төгрөгийн хандив хамтран босгож Дархан-Уул аймгийн Захирагчын ажлын албанаас 2 сая төгрөг, БНСУ-ын Бусан хотын Дүнрэ, Ратори клубээс 8.150.000 төгрөг, “Иргэдийн оролцоо- Хөгжлийн түлхүүр” ТББ-аас 1 сая гаруй төгрөг буюу нийтдээ 12 сая орчим төгрөгийн төсөвт ажлыг иргэд, олон нийтийн байгууллага, сайн дурынхны хүчээр амжилттай гүйцэтгэж байна. “Жишиг гудамж – 2” төслийн хүрээнд нийт 450м явган хүний засмал зам, 420 метр блокон хайс, модон хашааг байгуулж гэр хороололд мод тарьж эко орчин бүрдүүлж 2021 он хүртэл иргэдийг өөрсдийн тарьсан модоо арчлах итгэмжлэл гардуулан өгөхийн зэрэгцээ мод тарьж, арчлах, услах заавар зөвлөмжийг “MyClub Online Community”-ийн зүгээс мэргэжлийн туслалцаа үзүүлж нийт 60 агч модыг суулгаж, иргэдэд хүлээлгэн өглөө. Энэхүү ажлын гол онцлог нь иргэд оршин суугчид амьдрах орчноо сайжруулахад олон нийтийн байгууллагатай хамтран бага өртгөөр чанартай бүтээн байгуулалтыг хийж байгаад оршиж байгаа юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%