Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХАМРУУЛСАН СЕМИНАР БОЛЛОО

2017-10-19

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Япон улсын Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран МТ-ийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын төвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулах семинарыг 2006 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ жил эдгээр семинаруудын үргэлжлэл болгон “МӨРӨӨДЛӨӨ БҮТЭЭ” уриан дор Дэлхийн мэргэжилтэн болоход бэлэн үү? сэдэвтэйгээр 2017 оны 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод, 10 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулж байна. Тус семинарын нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын ач холбогдлыг төрийн болон бизнесийн байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах улмаар шалгалтын цар хүрээг тэлэх цаашлаад Монгол хүний МТ-ийн мэдлэг, ур чадварыг дэлхийн төвшинд хүргэх зорилготой байгаа нь манай аймаг энэ салбарт улам хөгжин дэвших бас нэг хөшүүрэг юм.” гэдгийг онцолж байлаа. Тус семинар нь мэдээллийн технологийн инженерийн шалгалтын ач холбогдлыг төрийн болон бизнесийн байгууллагын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах улмаар шалгалтын цар хүрээг тэлэх цаашлаад Монгол хүний МТ-ийн мэдлэг, ур чадварыг дэлхийн төвшинд хүргэх зорилготой. Монголын мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах гол хүчин зүйлсийн нэг нь мэдлэг чадвартай хүний нөөц бөгөөд олон улсын түвшинд өрсөлдөхүйц хүний нөөцийн бэлтгэхэд энэхүү олон улсын шалгалт чухал ач холбогдолтой. Тус тэмцээнд 100 гаруй Төрийн байгууллагын удирдлагууд болон мэдээлэл технологийн мэргэжилтэн, иргэд, сонирхогчид, оюутан залуус оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%