Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​БҮСИЙН ХЭМЖЭЭНИЙ ШАШНЫ ДУНД СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙВ

2017-10-18

Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржайлин хийдийн хамба лам З.Хашхүү багшийн мэлмий гийсний 100 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 56-н жилийн ойн энэхүү билэгт сайн өдөр Дарханчууд бидний хувьд түүхэн өдөр болж байна. Монгол улсын Үндсэн хуулинд Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэсэн заалт бий. Монгол улсад буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үздэг. Учир нь буддын шашин болон Монголын соёл, өв уламжлал салшгүй холбоотой билээ. Өмнө нь шавь сургалтаар шашны боловсролыг олгодог байсан бол одоо цаг үед шашны боловсролыг орчин үеийн шинжлэх ухааны боловсролтой хамтатган олгох шаардлагатай болоод байна. Монголын уламжлалт түүх соёлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэгтэй бүсийн хэмжээний сургалтын төв өнөөдөр /2017.10.17/ нээлтээ хийлээ. Энэхүү сургуулиар Шашны боловсролыг олгох үйл ажиллагаа явагдахаас гадна Монголын түүх, уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх ажээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%